Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.АКИМ: Ийм олон жил бясалгал хийсэн хүн 1921 оноос хойш гараагүй

2011-11-19
0
ЖИРГЭХ

   Буддын шашны хатуу дэг жаягийг баримтлан дөрвөн жилийн турш гадаад орчноос өөрийгөө тусгаарлан нямба бясалгал хийсэн ламтны тухай мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Энэ хүн бол Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг дахь Дэлгэрийн хийдийн тэргүүн Осгонбаяр. Түүнийг хэдэн жилийн өмнө Халхын их номч, гүүш Зава Дамдингийн хойд дүрээр тодруулсан юм байна. Тэрээр дөрвөн жил үргэлжилсэн бясалгалаа дуусган одоо Дэлгэрийн хийддээ сүсэгтэн олонд ном айлдан суугаа ажээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким Дэлгэрийн хийдийг зорин очиж Осгонбаяр ламтантай уулзаад иржээ. Түүнтэй энэ талаар ярилцлаа.


-Олон жил бясалгал үйлдсэн ламтны тухай нэвтрүүлгийг үзсэн хүмүүс их сонирхож байна. Таныг ламтантай нэлээд дотно гэж сонссон. Сая очиж уулзаад ирсэн гэл үү?


-Ренбүүчи намайг багш гэдэг юм. Тэгээд очиж уулзъя гэж бодоод Дундговь яваад ирлээ. Бясалгал хийж байгаад гарч ирснийх нь дараа хүмүүс элдвээр яриад эхэлсэн. Муугаар голдуу хэлсэн байсан. Тэгээд ч дөрвөн жил уулзсангүй. Тиймээс очиж уулзъя гэж бодоод зорьж очсон юм.


    Буддын шашны хатуу дэг жаягийг баримтлан дөрвөн жилийн турш гадаад орчноос өөрийгөө тусгаарлан нямба бясалгал хийсэн ламтны тухай мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Энэ хүн бол Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг дахь Дэлгэрийн хийдийн тэргүүн Осгонбаяр. Түүнийг хэдэн жилийн өмнө Халхын их номч, гүүш Зава Дамдингийн хойд дүрээр тодруулсан юм байна. Тэрээр дөрвөн жил үргэлжилсэн бясалгалаа дуусган одоо Дэлгэрийн хийддээ сүсэгтэн олонд ном айлдан суугаа ажээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким Дэлгэрийн хийдийг зорин очиж Осгонбаяр ламтантай уулзаад иржээ. Түүнтэй энэ талаар ярилцлаа.


-Олон жил бясалгал үйлдсэн ламтны тухай нэвтрүүлгийг үзсэн хүмүүс их сонирхож байна. Таныг ламтантай нэлээд дотно гэж сонссон. Сая очиж уулзаад ирсэн гэл үү?


-Ренбүүчи намайг багш гэдэг юм. Тэгээд очиж уулзъя гэж бодоод Дундговь яваад ирлээ. Бясалгал хийж байгаад гарч ирснийх нь дараа хүмүүс элдвээр яриад эхэлсэн. Муугаар голдуу хэлсэн байсан. Тэгээд ч дөрвөн жил уулзсангүй. Тиймээс очиж уулзъя гэж бодоод зорьж очсон юм.

-Дөрвөн жил бясалгал хийсэн хүний хувьд ямар нэгэн өөрчлөлт орж уу. Өмнө нь уулзаж байснаас өөр хандлага мэдрэгдэв үү?


-Өөрчлөлт орно гэж байхгүй л дээ /инээв/. Бясалгал хийснээр тэр хүнд өөрчлөлт орно гэж байхгүй.

-Та түүнтэй дөрвөн жилийн өмнө хаана уулзаж байсан бэ?


-Зава Дамдин гавж гэж XX зууны эхэн үеийн том эрдэмтэн байлаа. Тэр хүний хойд дүр болж тодорсон. Ингээд Зава Дамдин багшийн 140 жилийн ойг тэмдэглэсэн юм. Тэр үед би Үндэсний номын сангийн дарга байлаа. Тэгэхэд бид уулзсан. Манай номын санд Зава Дамдин багшийн тухай эрдэм шинжилгээний хурал хийсэн. Дараахан нь тэр хүн өөрөө Зава Дамдин багшийн "Хор Чойнжин" номын аваа буюу хураангуйг орчуулсан. Энэ бол "Умард зүгийн Монгол оронд шашин дэлгэрсэн түүх" гэдэг ном л доо. Тэгээд уг номыг шинэ монгол үсгээр хэвлүүлээд сүсэгтэн олонд тараасан. Дараа нь уг бүтээлийг шавь нартайгаа нийлж монгол бичгээр хичээнгүй бичээд сайхан жаазанд хийж Үндэсний номын санд дурсгал болгож хадгалуулсан. Тэгэхэд бид уулзаж байсан. Өмнө нь ч уулзаж байсан л даа. Ренбүүчи бол зүгээр л лам хүн шүү дээ.

-Хаана буддын шашны эрдэм чадварыг эзэмшсэн юм бол оо?


-Швейцарьт буддын шашны хийдэд шавилан сууж дөрвөн жил ном үзсэн юм билээ. Түүнээс өмнө нь Амарбаясгалант хийдэд шавилан сууж байсан. Швейцариас эргэж ирээд удалгүй Дэлгэрийн хийдэд хамба болж суусан.

-Зава Дамдин гавжийн хойд дүр гэдгийг нь хаанаас тодруулж өргөмжилсөн бэ?


-Түүнийг Монгол ренбүүчи гэж нэрлэгддэг Гүрдаваа ренбүүчи тодруулсан юм. Өөрөө тэр хүний шавь л даа. Гүрдаваа ренбүүчи түүнийг гадаадад сургуульд явуулсан. Тэгээд ном эрдэм дүүргээд Монголдоо ирэхэд нь Зава Дамдин ренбүүчийн хойд дүрээр тодруулсан юм билээ.

-Дундговийн хүн үү?


-Үгүй ээ. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын хүн.

-Тэгвэл Дундговьд очиж хийдийн хамба болсон нь учиртай байх нь ээ?


-Зава Дамдин багш Дэлгэрийн хийдийг үндэслэсэн хүн. Энэ хийдийг Чойрын хийд ч гэдэг л дээ. Тэгээд 1990-ээд онд ардчилал эхлэхэд Мятав гуай, Гэмбэл гуай, Чой гуай гээд Зава Дамдин багшийн шавь байсан хэдэн өвгөдийн хүчээр Дэлгэрийн хийд хурал номын үйл ажиллагаагаа сэргээсэн. Гэвч тэр хийд зүгээр л орхигдсон шинжтэй байсан. Тиймээс ренбүүчийг багш нь "Чи тэнд очиж тэр хийдийг өөд нь тат. Нэгэнт Зава Дамдин багшийн хойд дүр гэж тодорсон учир тэндээ очиж хурал номын үйл хийх ёстой" гэж айлдсан юм шиг билээ. Тэгээд тэр дагуу Дундговьд очиж тэр хийдийг цогцлоож, хурал ном хурж, бясалгал үйлдэж байна.

-Бясалгалаас гарч ирэхэд нь хүмүүс их сонирхож, сүсэглэж байна лээ. Аглаг зэлүүд агуйд сууж үйлддэг дияан бясалгалын тухай уншиж, сонсч байсан. Энэ хүн тийм бясалгал үйлдэж дээ л гэж ойлгосон. Зөв үү?


-Энэ бол бурхны шашны нэг ёс жаяг юм даа. Жинхэнэ лам болох гэж байгаа, гэгээрэхийг хүсч байгаа лам нар бясалгалд суудаг байсан. Одоо тийм юм алга болсон. Тийм учраас хүмүүс гайхаад байх шиг байна. Ертөнцөөс өөрийгөө таслаад, дөрвөн жил хүн хартай уулзахгүй тусгаарлагдаад бясалгаад суучихна гэхээр гайхаад байх шиг байна. Энэ бол ердийн зүйл. Дээр үеийн лам нарт бол ийм зүйл байсан. Тэгж байж ертөнцөөс тасарч, ертөнцийн улаан тоос гэдгийг огоорч, өөрийн анхаарлыг төвлөрүүлж байж гэгээрэх замд орно. Ингэж ном бясалгаж, билиг билгийн чинад хязгаарт хүрэх бидний хэлээр бол мэдлэгийн оргилд нь хүрэх гэдэг тийм зүйлийг бясалгалаар олж авдаг. Зүгээр бясалгаад суугаад байхгүй. Номоо уншина. Уншсан номоо бясалгана, түүнийхээ утга учрыг ойлгох гэж оролдоно. Тэгж байж билиг билгийн чинад хязгаарт ойртох юм даа. Гэхдээ би ренбүүчийг тэрний орой дээр гарсан гэж хэлж чадахгүй. Гарсан ч юм уу бүү мэд шүү дээ. Би хүмүүсийн эрдэм мэдлэгийг хэмждэг хүн биш. Тийм мэдлэг ч надад байхгүй. Өөрийнх нь ярьж байгаагаар бол "Би оролдсон. Тийшээ явж байна" гэж ярьж байгаа болохоор ямар ч байсан тэр зүг рүү явж байгаа хүн юм байна гэж би ойлгосон.

-Дахин бясалгалд сууна гэж байна уу?


-Яг одоо бол суухгүй. Шаардлага гарвал сууна гэж байна лээ.

-Дөрвөн жил гадаад орчноос өөрийгөө тусгаарлаж бясалгахдаа хүнтэй уулзсан болов уу?


-Дөрвөн жил гэдэг их хугацаа. Хүнтэй уулзалгүй яахав дээ. Цагаан сараар ээж нь ордог байсан юм уу даа. Тэгэхдээ ердөө ганц хоёр цаг л уулзаад гардаг байж.

-Хоол, ундыг нь ээж нь бэлтгэж өгдөг байж уу, эсвэл өөрөө бүх зүйлээ бэлдчихээд бясалгалдаа суусан хэрэг үү?


-Тэрийг мэдэхгүй. Өөрөөс нь асуугаагүй. Гэхдээ ээж нь гаднаас нь бүгдийг зохицуулж байсан гэсэн. Хоол хийгээд ир гэдэг юм уу, бүр бага юм өгдөг ч юм уу. Ноён хутагтын Хамарын хийдэд агуйд бясалгаж суугаа лам нарын модон тагшийг өдөр бүр чулуунд үрж багасган цав, манжийг нь хийж гаднаас жижиг нүхээр оруулж өгдөг байсан гэдэг. Тийм маягаар өгдөг байсан ч юм уу мэдэхгүй. Гэхдээ ямар нэг аргаар зоог гүнцэг, цав манжийг нь өгдөг тодорхой хувь байсан байх аа гэж бодож байгаа.

-Сүүлийн үед хүмүүс янз бүр бясалгалаар хичээллэх болжээ. Випассана, аръяабалын бясалгал гэх мэт. Зарим нь биеэ эрүүлжүүлэх зорилгоор бясалгал хийх нь элбэг болж. Ренбүүчийн хийсэн бясалгал үүнээс ямар ялгаатай вэ?


-Жирийн хүмүүсийн бясалгалтай яаж хавьтах вэ. Ренбүүчийнх бол жинхэнэ бурхны номын Ядам бурхны бясалгал гэж хэлсэн санагдаж байна. Ноён хутагт Данзанравжаагийн Хамарын хййдэд бясалгаж байсан бясалгалаас бол бурхан нь л ондоо юм гэж надад хэлсэн. Түүгээрээ ялгарна. Тэрнээс бусад нь адилхан. Хатуужил барин сууж бясалгах зэрэг нь бурхны шашны жаягаар гэсэн.

-Ер нь бурхны шавь лам хуврагууд ийм бясалгал хийх ёстой юу?


-Тэгэх ёстой. Би бодохдоо сүүлийн үед зөндөө олон хутагт хувилгаадын хойд дүр тодорч байгаа. Тэр дүрүүдээс яг ингээд бясалгаад сууж байгаа ганц ч хүн алга. Лам нар ч гэсэн мэргэ төлгө үздэг, ном харж байгаад л уншчихдаг улс байна. Бурхан багшийн хоосон чанарын сургаалийг судалж, бидний хэлээр гараас гаргаж, түүнд нэвтэрч байж сая гүн ухаантан болно. Сая билиг билгийн чинадад дөтөлнө. Манайд тэгэхээр хоосон чанар руу дөтөлж байгаа лам хувраг хэр юм бол. Тэрийг ойлгож байгаа лам хувраг хэд юм бол. Харин энэ хүн бол тэр хоосон чанарыг бясалгаад гарч ирж байгаа. Ер нь ойлгохгүй байсан, их хэцүү байсан гэж бэрхшээлээ ярьж байна лээ. Би хувьдаа ийм олон жил бясалгал хийсэн хүнийг анх үзэж байна. Монголд 1921 оноос хойш ийм урт хугацаагаар бясалгал хийсэн анхны хүн байх. Зарим хүн ганц хоёр сараар агуйд сууж ном уншиж байна гэж сонсч байсан. Өндөр гэгээний Төвхөний агуйд сууж бясалгал хийлээ гэх мэтээр. Гэхдээ үүн шиг дөрвөн жилээр бясалгасан хүн байхгүй. Эхлээд нэг жил бэлтгэл хийгээд, тэгээд яг бясалгалдаа орохдоо гурван жил, гурван сар, гурван өдөр болсон юм билээ.

-Хүмүүс ренбүүчи гэхээр нэг их ид шидтэй хүн гарч ирлээ гээд үзүүлж харуулах гэдэг тал бий. Тийм зүйл ажиглагдав уу?


-Мэргэ төлгө үзээд, чи тийм байна, төөрөг чинь ийм байна, хойтон жил өвдөнө гэдэг ч юм уу тийм юм байхгүй. Хүмүүс ч ерөөсөө тэгж үзүүлж харуулъя гэж ирж харагдаагүй. Зүгээр ирж мөргөөд, адис авч байна лээ.

-Гэхдээ дөрвөн жил бясалгаад гарч ирэхэд хувь хүний мэдрэмж, эрдэм чадал нь тодорхой хэмжээгээр хурцлагдсан, энгийн хүнээс илүү төвшинд хүрсэн байж болох уу?


-Тийм зүйл байдаг байлгүй. Ер нь номын хүч, ид чадал мэдрэгдсэн гэдгийг яриан дундаас нь ойлгосон. Өөрөө бол их даруу, тийм юм ярихгүй. Ярианаас нь юу мэдрэгдсэн гэхээр бясалгалын үед янз бүрийн совин тэмдэг харагдсан гэх тиймэрхүү зүйлийг цухас дурдаж байна лээ.

-Дияанчид бясалгалын дээд төвшинд хүрэхээрээ битүү агуйгаас гараад явчихдаг хүчин чадал эзэмшдэг гэх мэт яриа байдаг. Энэ зүгээр домог уу. Үнэхээр тийм боломж байдаг уу?


-Бясалгасан хүн газраас хөндийрдөг гэх мэт тийм явдал байдаг гэнэ лээ. Ноён хутагтын агуйд бясалгаад гарч ирсэн лам нар нүдээрээ хад чулуу, аяга тавгийг хөдөлгөж нэг ёсондоо алсаас удирдан нисгэж байсан гэж ярьдаг. Энэ хүн дээр тийм юм байгаа юм уу, үгүй юү мэдэхгүй. Тийм ид чадлаа бидэнд үзүүлсэнгүй.

-Зурагтаар харж байхад өөртэй нь уулзах гэж очсон зарим хүнийг алгадаад л, зэмлээд байсан. Тэр бол өөрийнхөө мэдрэмжээр хийсэн үйлдэл үү?


-Тийм байх л даа. Тэрнээс нь болж ренбүүчийг галзуу солиотой гээд янз бүрээр ярилаа. Тэр хүмүүс бол өөрийнх нь хамгийн дотно нөхөд нь. Тийм учраас тэдэндээ санамж сануулга өгөх тийм мэдрэмж тэр хүнд байсан юм болов уу даа л гэж ойлгосон. Өөрийнх нь хэлснээр бол багш нар нь түүнд "Чамайг хүмүүс магтаж байвал чи сайн номлогч биш, харин галзуу солиотой гэж хэлбэл чи сайн номлогч болж байгаа юм байна гэж дотроо бодож яв" гэж сургааль айлдсан юм билээ. Тиймээс тэрээр намайг элдвээр хэлэхэд эмзэглэж бодох юм алга гэж байна лээ. Харин миний хувьд сэтгүүлч хүний хувьд ч гэх үү, бодоход манайхан нэг өөдөө гараад ирсэн хүнээ, бусдаас жаахан өөдтэй яваагаа заавал цохиж унагах гэж оролддог. Тийм л тамын тогооны зуршил давтагдах гэж байгаа юм биш байгаа гэж харамссан. Монголчууд ийм зангаа болиосой гэж дотроо бодож суусан.

-Ренбүүчийн багш нь ямар хүн байна вэ?


-Засүп ренбүүчи гэж төвд хүн бий. Сая энэ хүн Хэрлэн голын хөвөөгөөр жарз /үхдэл хүүрийн газар, гүйдэлтэй газар зэргээр хоноглон явж үйлддэг шашны хатуу зан үйл/ хийж яваад Дэлгэрийн хийдэд шавь дээрээ очоод байна лээ.

-Та ренбүүчийд ямар хүмүүстэй хамт бараалхав?


-Өвөрмонголын Хишигтогтох гэж багш бид хоёр л цуг очсон.

-Номын нэрийг нь Лувсандаржаа гэдэг гэлүү?


-Тийм. Одоо хойд дүрийнхээ нэрээр Зава Дамдин ренбүүчи гэгдэж байгаа.

-Зава Дамдин гавжийн үүх түүх, ном эрдмийн ид чадлынх нь талаар яривал их юм бий дээ?


-Зава Дамдин багш бод ид шидтэй хүн биш юм аа. Манайхан лам гэхээр л ид шидтэй жигтэйхэн хүмүүс гэж ойлгоод байх юм. Тийм биш шүү дээ. Тэд бол жинхэнэ номын хүмүүс. Зава Дамдин багш бол 17 боть сүмбүм туурвисан. Тэрний "Лориг" гэдэг ном нь бурхны шашны гол ном л доо. Логик буюу учир шалтгааны ухааны бүтээл. Тэр ном нь Энэтхэгт байхгүй. Тиймээс Энэтхэгийн бурхны шашны хийдүүд Зава Дамдин багшийн "Лориг" номоор л учир шалтгааны ухааныг зааж байна. Мөн миний дээр хэлсэн "Хор Чойнжин" буюу "Умар зүгийн Монгол оронд бурхны шашин дэлгэрсэн түүх" ном нь бол Монголын түүхийн маш сайн бүтээл. Лам хүн мөртлөө XX зууны эхэн үеийн түүхийн шинжлэх ухааны бүх аргыг ашиглан энэ номоо бичсэн. Тэгэхээр Зава Дамдин үнэхээр агуу хүн байжээ. XX зууны эхэн үед тодорсон Анги Шагдар гэх мэт Хүрээний мундаг лам нарын зиндаанд гарч ирсэн, эрдэмтэн хүн. Зава гэдэг нь бурхны шашны 10 ухааны үндсийг мэддэг гэсэн үг юм. Тийм цолыг нөхдөөсөө, олон түмнээсээ хүртсэн. Тэр үеийн бурхны шашны гүн ухааны онолтонгуудад тэгж үнэлэгдсэн гээд бодохоор Зава багш бол агуу хүн гэдэг нь тодорхой юм.

-Одоогийн ренбүүчи түүний үйл хэргийг үргэлжлүүлж гүн ухаан, учир шалтгааны ухааны бүтээлүүд туурвиж байгаа болов уу?


-Цээжинд бичээстэй номууд байна л гэж байна лээ. Тэрийгээ мэдээж цагаан цаасан дээр хараар буулгах цаг холгүй биз ээ гэж би найдаж байгаа. Манай бурхны шашин улам батжин хөгжих, ер нь Монголын шарын шашин гэх тэр онцлогыг хадгалж, дэлхийд түүнийгээ түгээн дэлгэрүүлэхэд энэ хүн хувь нэмрээ оруулах байх. Өөрөө Швед, Англи, Түвд, Манж, Хятад гээд таван хэлийг эзэмшсэн хүн. Тиймээс миний хувьд ренбүүчийг бурхны шашныг хөгжүүлэх үйлст үлэмж юм хийх байх, олон сайхан үйлс бүтээх байх, их буян үйлдэх байх гэж бодож, дотроо хүндэтгэж яваа даа.

Г.Сонинбаяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ЗОЧИН (103.57.93.252)
    Зава Дамдин гавьжын Нигүүлсэхүйн тухай сайхан гүр шүлэг байдаг Хоосон чанарт оносон хүний гүр шүлэг Сайхаан
    2023 оны 08 сарын 29 | Хариулах
  • susegten (202.126.91.181)
    gurvan erdened morgii rimbuuchid daganbaysaymun akim guaid talarxal ilerxiilye
    2012 оны 02 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Цэвээний Ганзориг “Улсын аварга малчин” боллоо
    47 мин
  • СОР-ын хуралд оролцогчдоос ямар төсөлд хөрөнгө оруулалт татах вэ?
    59 мин
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
    1 цаг 36 мин
  • Д.Баярхүү: УИХ-ын дарга Н.Учралын ОХУ-д хийсэн албан ёсны айчлал олон тулгуурт гадаад бодлогодоо тэнцвэр барьж буйн илэрхийлэл боллоо
    2 цаг 13 мин
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
    2 цаг 21 мин
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
    2 цаг 32 мин
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
    2 цаг 46 мин
  • ӨНӨӨДӨР: Сар шинийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээн болно
    3 цаг 6 мин
  • Үндэсний хорооны XIV хуралдаан боллоо
    3 цаг 13 мин
  • Улаанбаатарт 6 градус хүйтэн байна
    3 цаг 25 мин
  • Оюу толгой төслийн Монгол улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
    3 цаг 32 мин
  • Үйл явдал: У.Шекспирийн "Ромео Жульетта" жүжгийг  Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа толилуулна
    3 цаг 40 мин
  • Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа
    3 цаг 49 мин
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    18 цаг 48 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    20 цаг 15 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    20 цаг 45 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    21 цаг 2 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    21 цаг 4 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    21 цаг 10 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    21 цаг 27 мин
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК