

Энэхүү дүгнэлтийг өнгөрсөн жил Ангараг гаригт судалгаа хийхээр илгээсэн “Сониуч” хөлгийн үйл ажиллагаанд үндэслэн хийжээ. Энэхүү сансрын аппаратын Ангараг гаригт эрт үед урсаж байсан ширгэсэн голын ёроолоос авсан зураг, чулууны дээжид хийсэн судалгаанаас ийм дүгнэлт гаргажээ.
Чулууны дээж хүхэр, азот, устөрөгч, фосфор, нүүрстөрөгч зэрэг амьд биетээс илэрдэг химийн элементүүдийг агуулж байсан хэмээн НАСА мэдэгдсэн байна.
“Бид маш эртний, ер бусын Ангараг гаригт амьдрал тэтгэх нөхцөл байсныг мэдлээ” хэмээн Калифорнийн техникийн хүрээлэнд Ангараг гаригийг судлах шинжлэх ухааны төсөлд дээр ажиллаж буй эрдэмтэн Жон Гротзингер хэвлэлийнхэнд ярьсан байна.
Д.Идэр






Сэтгэгдэл (1)