

Парис, Брюссель, Лондонг холбож бусад чиглэлд ч мөн үйл ажиллагаагаа явуулдаг өндөр хурдны галт тэрэгний томоохон оператор “Eurostar” өчигдөр үйл ажиллагаагаа түр зогсоож, бүх аялалуудаа хойшлуулах болсноо мэдэгдсэн байна.
Ингэснээр тус компанийн 24 галт тэрэг аялалаа түр зогсоож, 10 мянга гаруй зорчигч аялалаа хойшлуулахад хүрсэн байна. Цаг агаар цаашид дээрдэхгүй бол олон аялал хойшлогдсоор байх болно хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ.
Мөн Европын гол агаарын хүчин Германы “Frankfurt” бүх нислэгээ хойшлуулсан байна. Төлөвлөсөн 1238 нислэгээс 700 гаруй нь хойшлогдсоноор 7000 гаруй зорчигч мөн хүлээх хэрэг гарчээ.
Европын хойд хэсгийн нутгуудаар шиг цаг агаар тавдугаар сарын дунд үеийн шиг 17 хэмд хүрч дулаарсан боловч цас ихээр орж, зузаан нь 12 см-т хүрсэн байна. Францын хойд хэсгийн зарим нутагт цасны зузаан 40 см-т хүрсэн байна.
Д.Идэр