

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр нийслэл Триполи хотын эмнэлэгүүдэд архинд хордсон 38 хүн амиа алдсан бол хил залгаа орших Тунис руу зорчиж байсан 13 этгээд замдаа амиа алдсан байна. Мөн эдгээрээс гадна архинд хордсон 378 тохиолдол бүртгэгджээ.
Исламын шашинт Ливи оронд согтууруулах ундаа хэрэглэх, худалдаалахыг хориглосон боловч хулгайгаар буюу гэр аргаар архи үйлдвэрлэх явдал байдаг байна.
Архинд хордсон этгээдүүд амьгалахад хүндрэлтэй байх, сохрох, самуурах, комд орох зэрэг шинж тэмдгүүд илэрч байгаа аж. Хохирогсод 16-55 насныхан байсан байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)