
Өнөөдөр УИХ-ын дэд дарга С.Баярцогт, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар уулзалт зохион байгуулахаар болжээ. Тэд улс төрийн намуудын удирдлагуудтай уулзалт хийх бөгөөд ямар асуудлаар ярилцах нь одоогоор тодорхойгүй байна. Уулзалт Төрийн ордны хуралдааны "А" танхимд 11.00 цагт болно.