Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор хүүхэд зам тээврийн осол
хэрэгт өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал ихсэж байна. Урьд
шөнийн байдлаар зам тээврийн осол хэрэгт 12 хүүхэд өртсөн ба сургуулийн
өмнөх насны 1 хүүхэд, сургуулийн насны 11 хүүхэд зам тээврийн осолд
өртжээ.
Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор хүүхэд зам тээврийн осол хэрэгт өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал ихсэж байна. Урьд шөнийн байдлаар зам тээврийн осол хэрэгт 12 хүүхэд өртсөн ба сургуулийн өмнөх насны 1 хүүхэд, сургуулийн насны 11 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Тухайлбал: БГД-ийн нутаг 13 дугаар сургуулийн зүүн хойд замд амины Toyota Crown /88-83 УНА/ автомашины жолооч Б нь Т жолоочийн Toyota Prius /47-08 УНЦ/ маркийн машитай мөргөлдөж, зорчигч 93-р сургуулийн 2б ангийн сурагч Т гэмтсэн.
БЗД-ийн нутаг Амгалангийн замд-амины Hyundai Porter /96-39 УНЭ/ автомашины жолооч Б нь Т жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 14 настай Б овогтой С нарын 2 хүн гэмтсэн.
ЧД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө-Мөнгөн завъяа дэлгүүрийн баруун хойд замд амины Kia Lotze /29-51 УНЭ/ автомашины жолооч Б гэгч нь явган зорчигч, 05 настай Гоомаралыг мөргөж гэмтээсэн зэрэг осол гарсан байна. Иймд эцэг эхчүүд багш сурган хүмүүжүүлэгч хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй оролцох талаар анхааруулга санамж зөвлөгөөг тогтмол өгч хэвших, бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.





















































