Жүжигчин, найруулагч, О.Бат-Өлзий, Ардын жүжигчин С.Сарантуяа нарын
хүү, залуу уран бүтээлч, УДЭТ-ын жүжигчин Б.Тамирын найруулсан анхны
богино хэмжээний кино “Амингоо” үзэгчдийн хүртээл боллоо.

Жүжигчин, найруулагч, О.Бат-Өлзий, Ардын жүжигчин С.Сарантуяа нарын хүү, залуу уран бүтээлч, УДЭТ-ын жүжигчин Б.Тамирын найруулсан анхны богино хэмжээний кино “Амингоо” үзэгчдийн хүртээл боллоо. “Fantastic” продакшн, F-studio-ын хамтран бүтээсэн тус киноны зохиолыг Т.Цэгцүжин бичиж, зураглаачаар Ц.Амартүвшин, зураачаар А.Дөлгөөн, гэрэлтүүлэгчээр Р.Сүхболд, дууны найруулагчаар Г.Лхагвацэрэн, нүүр хувиргагчаар Ж.Болормаа зэрэг залуус ажиллажээ. Тус кинонд “Хөх чоно” буюу МУГЖ С.Дамдин, МУСТА Ц.Цэрэнболд, “Гэгээн Муза 2010” наадмаас драмын жүжгийн төрөлд “шилдэг эрэгтэй туслах дүр” номинацид нэр дэвшиж алтан цомын эзэн болсон жүжигчин Н.Ялалт, жүжигчин Д.Ганцэцэг, Б.Эгшиглэн нар тоглосон байна.
Д.Ундрах /24tsag.mn/