

Тэрээр УДБЭТеатрын гоцлол дуучнаар ажиллаж байх хугацаандаа Дж.Бизе “Кармен” дуурийн Микаэла, П.И.Чайковский “Гилбэрийн хатан” дуурийн Лиза, Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаа, Дж.Верди “Турандот” дуурийн Лю, Л.Мөрдорж “ХөхөөНамжил” дуурийн Уянга, Д.Лувсаншарав “Хан бүргэд” дуурийн Норовлхам, Дж.Пуччини “Чио Чио Сан” дуурийн Чио Чио Сан, Дж.Верди “Травиата” дуурийн Виолетта, Аниан, А.Моцарт “Дон Жуан” дуурийн Эльвира, Дж.Верди “Трубадур” дуурийн Леонора, Дж.Пуччини “Богема” дуурийн Мими, П.Масканьи “Тосгоны алдар” дуурийн Сантуцца, П.И.Чайковский “Евгений Онегин” дуурийн Дездемона, Дж.Пуччини “Тоска” дуурийн Тоска, П.И.Чайковский “Алеко” дуурийн Земфира зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний 30 гаруй сонгодог дуурийн гол дүрүүдийг мэргэжлийн өндөр түвшинд чадварлаг бүтээсэн, авъяаслаг уран бүтээлч юм. 2002 онд “Яргуйн уянгат дэлбээ”, 2009 онд “Венецийн үдэш” бие даасан уран бүтээлийн тоглолтуудаа тавьсан.
Д.Ундрах /24tsag.mn/