Налайх дүүргийн нүүрсний ордын далд уурхай (ам, цооног)-д нэгдсэн
шалгалт эхлүүлсэн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн
шаардлагыг хангааг үй, аваар осол гарах, иргэдийн эрүүл мэнд, амь нас
хохирох эрсдэлтэй болсон далд уурхайн талаар авах арга хэмжээний тухай
санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулагджээ.

Налайх дүүргийн нүүрсний ордын далд уурхай (ам, цооног)-д нэгдсэн шалгалт эхлүүлсэн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангааг үй, аваар осол гарах, иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирох эрсдэлтэй болсон далд уурхайн талаар авах арга хэмжээний тухай санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулагджээ.
Шалгалтаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, гар аргаар олборлох үйл ажиллагаа явуулж буй иргэн, нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, улсын байцаагчаас өмнө өгсөн акт, албан шаардлагын биелэлтийг шалгах юм.
Мөн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилт, нөхөн сэргээлт, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчин хүн амд үзүүлэх нөлөөлөл зэрэг чиглэлээр шалгана. Энэхүү шалгалтийн дүнг ирэх сарын 1-ний дотор Уул уурхайн зөвлөлд танилцуулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл (1)