
Ким Кардашян,
Бэйонси, Жэй-Зи, Мишель Обама, Эштон Кутчер, Парис Хилтон, Бритни
Спирс, Доналд Трамп, Мель Гибсон, Арнольд Шварценеггер, Сара Палин, Халк
Хоган гээд улс төр, урлаг спортын олон алдартнууд хакердуулж байсан
тохиолдол бий. Гэхдээ өнгөрсөн даваа гарагт гарсан кибер гэмт хэрэг нь
олны танил хүмүүст ихээхэн хохирол учруулжээ.

Ким Кардашян, Бэйонси, Жэй-Зи, Мишель Обама, Эштон Кутчер, Парис Хилтон, Бритни Спирс, Доналд Трамп, Мель Гибсон, Арнольд Шварценеггер, Сара Палин, Халк Хоган гээд улс төр, урлаг спортын олон алдартнууд хакердуулж байсан тохиолдол бий. Гэхдээ өнгөрсөн даваа гарагт гарсан кибер гэмт хэрэг нь олны танил хүмүүст ихээхэн хохирол учруулжээ.
Доксинг хэмээх нэрлэгддэг кибер гэмт хэрэгт өртсөн Мишель Обама, Ким Кардашян, Бэйонси, Эштон Кутчер нарын санхүүгийн нууц мэдээлэл даваа гарагт олон нийтэд цацагджээ. Энэхүү мэдээллүүдэд нийгмийн хамгааллын дугаар, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн дүн, зээлийн картын мэдээлэл, машины зээлийн мэдээлэл, дансны мэдээлэл зэрэг санхүүгийн чухал баримтууд багтсан байна.
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо энэхүү хэргийг яаравчлан шалгаж байгаа ч тодорхой тайлбар хийгээгүй байна.
Д.Идэр