Суулт зарлагсад дахин албан бичиг өгөхөөр боллоо

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж чадаагүй иргэд Сүхбаатарын талбайд суулт зарлаад хоёр хонож байгаа билээ. Тодорхой хариу өгөөгүй байгаа учир өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Гэтэл өнөө өглөө Сүхбаатар дүүргийн удирдлагууд өлсгөлөн зарлах зөвшөөрөл олгоогүй байна. Тиймээс суулт зарлагсад дахин албан бичиг өгөхөөр шийджээ. Албан бичиг өгснөөс хойш гурав хоног хүлээх бөгөөд ямар нэгэн хариу ирээгүй тохиолдолд өлсгөлөн заралхаа мэдэгджээ.