УИХ-ын гишүүн Я.Содбаатар шинэ номныхоо нээлтийг өнөөдөр "Интер ном" их дэлгүүрт нээлээ. Тэрээр номоо “Монголын уул уурхайн түүх” гэсэн нэрээр нэрлэжээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад уул уурхайн салбар эрчимтэй ажиллаж буй. Тэрбээр номондоо Монголын төрөөс уул уурхайн салбарт ямар бодлого баримталж ирсэн вэ, бодлогыг эргэж харах шаардлага тулгараад байна гэдгийг гаргахыг зорьсон байна. Мөн 18 дугаар зуунаас эхлээд 1940-өөд он хүртэлх Монголын уул уурхайн салбартай холбогдох баримт, фото зургуудыг нэгтгэсэн байна. Зохиогч номынхоо талаар “Монголчууд бид эрт дээр үеэс уул уурхайн салбарт барьж ирсэн томоохон уламжлалт бодлоготой. Тиймээс бид өнгөрсөн түүхийг харж байж өнөө болон ирээдүйн бодлогуудаа гаргах хэрэгтэй" гэсэн юм. Тус ном нь Я.Содбаатар гишүүний эрдмийн ажил бөгөөд цаашид хоёр, гуравдугаар дэвтрийг гаргахаар судалгааны ажлуудаа эхлүүлээд байгаа юм байна. Түүний номын нээлтэд улст төр, урлагийнхан хүрэлцэн иржээ.












Сэтгэгдэл (6)