
Жил бүр Засгийн газраас бэлтгэж иргэдэд хүргэдэг нөөцийн махны асуудлаар мэдээлэл өгөхөөр ҮХААЯ-наас маргааш хэвлэлийн бага хурал зарлалаа. Нөөцийн махны чанар муу тул иргэд худалдаж авахгүй байна гэсэн шүүмжлэл ойрын үед гараад байгаа юм. Хэвлэлийн бага хурал ҮХААЯ-ны хурлын зааланд маргааш 10 цагт болох юм байна.