
Дугуйн спортын тамирчин Т.Энхжаргал 2010 онд Сингапурт зохиогдсон Залуучуудын анхдугаар олимпийн наадамд триатлоны төрлөөр оролцож байсан билээ. Тэгвэл тэрбээр Энэтхэгт болж буй дугуйн спортын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авч, энэ төрлөөр Монголд тивийн аварга болсон анхны хүн боллоо.
Т.Энхжаргал цуваа гараатай 28 км-ын уралдаанд 19 тамирчинтай уралдсан бөгөөд Япон, Хонконгийн тамирчид түүний дараа байр эзэлжээ.
Сэтгэгдэл (8)