
Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, цаашид хийх ажлынхаа талаар ээлж дараалан сэтгүүлчидтэй нээлттэй ярилцаж байгаа билээ. Энэ цуврал уулзалтыг үргэлжлүүлж маргааш Уул уурхайн сайд Д.Ганхуяг сэтгүүлчидтэй уулзахаар болжээ. Тэрбээр сүүлийн үед Уул уурхайн салбарт яригдаж байгаа цаг үеийн асуудал
болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч,
сэтгүүлчдийн асуултанд хариулна. Уулзалт маргааш буюу 2013.03.20-ны 12.00 цагт Төрийн ордон дахь Иргэний танхимд болно.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ЗГХЭГ-ын сайд Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Н.Батбаяр, Зам тээврийн сайд А.Гансүх, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, шадар сайд Д.Тэрбишдагва нар сэтгүүлчидтэй нээлттэй уулзалт хийгээд байгаа юм.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (1)