Азийн сагсан бөмбөгийн холбооноос хоёр жил тутамд зохион байгуулдаг Зүүн
Азийн аварга шалгаруулах тэмцээнийг БНСУ-ын Инчеонд зохиохоор болжээ.

Азийн сагсан бөмбөгийн холбооноос хоёр жил тутамд зохион байгуулдаг Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг БНСУ-ын Инчеонд зохиохоор болжээ. Энэ оны тавдугаар сарын 16-21-нд болох тоглолтонд оролцох урилгыг БНСУ-ын сагсан бөмбөгийн холбооноос Монголын сагсан бөмбөгийн холбоонд ирүүлсэн байна. Зүүн Азийн бүсэд хамаарах Монгол, Япон, БНХАУ, БНАСАУ, БНСУ, Хонконг, Макао, Тайвань улс Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөх аж. Эхний гурван байрт шалгарсан баг тус тэмцээнд оролцох эрхтэй болно. Зүүн Азийн аварга шалгаруулах манай шигшээ багийн тамирчид бэлтгэлээ эхэлсэн бөгөөд багийн ахлах дасгалжуулагчаар О.Баярцогт, саяхан тус холбооны урилгаар ирсэн АНУ-ын иргэн Luke Simons туслах дасгалжуулагчаар ажиллаж буй гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/