
Японы Фукушима цөмийн цахилгаан станцад өчигдөр гэмтэл гарчээ. Өмнө нь цунамид өртөж, дэлбэрэлт болж байсан энэ станцын нэг, гурав, дөрөв дүгээр реакторын түлшний хөргөх системд саатал гарсан байна. Азаар ямэр нэгэн гэнэтийн осол болоогүй бөгөөд түлш бага хэмжээтэй, градус нь багатай нь байгаа байжээ. Станцын засварыг хийж буй Японы "Тэпко" компаний мэдээлснээр дөрөв дүгээр реакторын түлшний хэм 30,5 градустай байгаа бол нэг, гурвынх нь үүнээс ч бага байгаа аж. Гэхдээ тодорхой хугацааны дотор хөргөх зорилгоор түлшинд ус нэмэхгүй бол буцалж, цаашлаад дэлбэрэх магадлалтай байгаа юм.
Фукушимагийн цөмийн цахилгаан станц 2011 оны 3-р сарын 11-нд днлбэрч мянга мянган хүн орон гэргүй болж хоцорсон ч дахин сэргээж байгаа юм.
Т.Гэрэл