

Тэргүүн хатагтай Алма Ал Ассад өнгөрсөн бямба гарагт “Эхчүүдийн цуглаан” арга хэмжээнд оролцлоо хэмээн Башар Ал Ассад өөрийн албан ёсны цахим хуудаснаа нийтэлжээ. Энэхүү арга хэмжээ нь сүүлийн хоёр жил үргэлжилсэн Сирийн дайнд амиа алдсан Засгийн газрын цэргүүд болон тэдний эхчүүдэд хандив цуглуулах зорилготой байв.
Башар Ал Ассад 37 настай эхнэрийнхээ залуус, эмэгтэйчүүдээр хүрээлүүлсэн цөөн зургуудыг нийтэлсэн байна. Энэ нь хатгтай Алма Ал Ассадыг гадаадад дүрвэсэн, хөл хүнд болсон гэх мэт цуу яриануудыг үгүйсгэсэн байна.
НҮБ-ын судалгаагаар Ерөнхийлөгч Башар Ал Ассадыг эсэргүүцэн 2011 оны гуравдугаар сард эхэлсэн Сирийн иргэний дайнд 70 мянга гаруй хүн амиа алдаад байна.
Д.Идэр

