Гавьяат дасгалжуулагч, нэрт боксчин Б.Олзод агсны нэрэмжит Өсвөрийн боксын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна.

Гавьяат дасгалжуулагч, нэрт боксчин Б.Олзод агсны нэрэмжит Өсвөрийн боксын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. Тэмцээн энэ сарын 24-нийг хүртэл Хан-Уул дүүргийн спорт зааланд болно. Эрэгтэй ес, эмэгтэй дөрвөн жинд 15-16 насныхан оролцох юм. Тэмцээн дэлхийн боксын холбооны дүрмийн дагуу хоёр минутаар гурван раунд тулалдана. Эл тэмцээнд амжилттай оролцсон тамирчид ирэх сарын дундуур Казахстан улсад болох өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болох юм.
Д.Ундрах /24tsag.mn/