
ШӨХТГ-аас иргэдийн санал хүсэлтийн дагуу Сууц өмчлөгдчийн холбоодод шалгалт явуулж, цөөнгүй зөрчил илрүүлээд байна. ШӨХТГ-аас хийсэн шалгалтын дүнд Сууц өмчлөгчдийн дээд зөвлөлийг татан буулгах ёстой гэж үзэн шүүх байгууллагад хандсан юм. Тэгвэл энэ хэргийн шүүх хурал нөгөөдөр буюу энэ сарын 21-нд 09.30 цагт Нийслэлийн шүүхэд болохоор товлогдлоо.
СӨХ нь иргэдээс хурааж авсан мөнгөөрөө эргүүлээд иргэдэд нь үйлчлэхээсээ илүүтэй Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлд татаас өгч байгаа нь хэрэглэгчдийн эрх ашгийг хөндөж байгаа юм. Сууц өмчлөгчдийн дээд зөвлөл нь ч оршин суугчдын эрх ашгийн төлөө ажил хийдэггүй тул заавал ийм байгууллага байх шаардлагагүй гэж ШӨХТГ-аас үзсэн байна.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (1)