
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн нэгдүгээр сард огцорсон
Хөдөлмөрийн яамны сайд Хилда Солисын оронд Томас Перезийí нэðèéã дэвшүүлсэн
байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн нэгдүгээр сард огцорсон Хөдөлмөрийн яамны сайд Хилда Солисын оронд Томас Перезийí нэðèéã дэвшүүлсэн байна. Иргэний эрхийн хэлтсийн газарт туслах өмгөөлөгчөөр ажиллаж байгаа Томас Перезийг парламент батаëáал тэрээр Обамагийн хоёр дахь ээлжийн Засгийн газарт хүчин зүтгэх анхны латин америк гаралтай хүн болох аж.
51 настай Томас Перез нь Домиканы цагаачийн хүү бөгөөд 2009 оноос хойш Хууль зүйн яамны харьяа Иргэний эрхийн хэлтэст ажиллаж байна. Харвардын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн тэрээр Ерөнхийлөгч Билл Клинтоны удирдлага дор Иргэний эрхийн газрын даргаар ажиллаж байжээ.
Д.Идэр