“Дайны эрсдэл”-ийн мөнгийг бий болгож, мөнгө угаасан хэрэгт Төрийн
өмчийн хорооны дарга асан Д.Сугарыг холбогдуулан шалгахаар болоод
байгаа.

“Дайны эрсдэл”-ийн мөнгийг бий болгож, мөнгө угаасан хэрэгт Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарыг холбогдуулан шалгахаар болоод байгаа. Гэвч Д.Сугар нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр учраас түүний эрхийг түäгэлçүүлж байж, шалгахаар болсон. Тиймээс УЕПГ-аас түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлсэн боловч цэцээс түäгэлзүүлэх шаардлагагүй гэсэн хариу өгсөн билээ. Харин мөрдөн байцаалтын явцад Д.Сугарыг зайлшгүй шаардлагатай учраас УЕПГ-аас Д.Сугарын эрхийг түäгэлзүүлэх хүсэлтийг дахин Үндсэн хуулийн цэцэд хүргүүлэхээр болсон байна. Энэ удаад Д.Сугарыг МИАТ-ын хэрэгт шалгах хангалттай баримтыг цэцэд хүргүүлэхээр болсон хэмээн эх сурвалж мэдээлëэв.
Уг хэрэгт МИАТ-ын захирал асан Ц.Орхон, "Монголиан Эйрлайнес" компанийн эзэн Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр, МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, МИАТ-ын захирал асан Б.Эрдэнэбилэгийн төрсөн дүү Б.Мандахбаяр нарын есөн хүн ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байна.
Б.Золбоо
Сэтгэгдэл (2)