Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх 12 байршилд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн дагуу барилгажуулна. Барилгын ажлыг гүйцэтгэх байгууллагыг сонгох шалгаруулалтыг нийслэлээс явуулж, хувийн хэвшлийн байгууллагууд нээлттэй оролцов. Энэхүү ажиллагаанд нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг болон шалгаруулалтад оролцогчдын төлөөллийг байлцуулжээ. Зураг төсөлд багтсан газруудад, Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Ханын материал орчмын 130 га, Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр дэх Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчмы” 11,5 га, Чингэлтэй дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр дэх Үндэсний олон нийтийн радио, телевизийн орчмын 11,4 га, Чингэлтэй дүүргийн 13, 15-р хорооны нутаг дэвсгэр дэх 72 дугаар сургууль орчмын 15,0 га, Сүхбаатар дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр дэх Дамбадаржаа орчмын 13,0 га, Баянзүрх дүүргийн 8, 16-р хорооны нутаг дэвсгэр дэх Батлан хамгаалахын их сургууль орчмын 93,8 га, Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр дэх Амгалан орчмын 15,2 га, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12-р хорооны нутаг дэвсгэр дэх 210 га, Баянзүрх дүүргийн 13,14-р хорооны дэвсгэр дэх 235 га, Чингэлтэй дүүрэг 9, 10, 11-р хорооны нутаг дэвсгэр дэх 145 га, Чингэлтэй дүүргийн 7, 8 хороо, Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр дэх 27 га, Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэр 53 га багтсан аж.
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцох төсөлд нийт 32 оролцогч материалаа ирүүлснийг ийнхүү задалсан байна.
Эх сурвалж: Ulaanbaatar.mn



















































