Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургууль, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо хамтран зохион байгуулж буй эрдэс баялгийн салбарын "Монголын геологи, хайгуул 2013" чуулга уулзалт энэ сарын 21, 22-нд болно. Тав дахь удаагийн уг чуулганд БНХАУ, Австрали, Канад, Япон болон манай улсын эрдэс баялаг, геологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 60 гаруй байгууллагын 800 гаруй төлөөлөгч оролцон, салбарын эдийн засаг ба менежмент, эрэл хайгуулын аргачлал, хувийн хөрөнгөөр хийгдэж буй геологи хайгуулын ажлын үр дүнгийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Энэхүү уулзалтаар Монголын хайгуулийн шилдэг багийг шалгаруулахаас гадна, шилдэг илтгэл тодруулах юм.
Д.Ундрах /24tsag.mn/