
Бразилийн зүүн өмнөд хэсгээр өчигдрөөс хойш ширүүн бороо сууж орсны
улмаас хөрсний нуранги үүсч 13 хүн амиа алдаж, 500 гаруй хүн орон гэргүй
болжээ.

Бразилийн зүүн өмнөд хэсгээр өчигдрөөс хойш ширүүн бороо сууж орсны улмаас хөрсний нуранги үүсч 13 хүн амиа алдаж, 500 гаруй хүн орон гэргүй болжээ. Эрх баригчид орон нутгийн иргэдэд тусламж болгохоор 1.5 сая ам.доллар төсөвлөсөн байна.
Рио Де Жанейро мужийн нутагт зуны улиралд аадар бороо орох нь нийтлэг тохиолддог байна. 2011 онд тус мужид ширүүн бороо олон хоног цутгаснаар 918 хүн амиа алдаж, 215 хүн сураггүй болж, олон мянган хүн орон гэргүй үлдсэн аж.
Д.Идэр