Монгол Улсын нутаг дэвсгэрт залилан хийсэн Малайз иргэдийн ялыг Нийслэлийн шүүхээс хэвээр баталлаа. Тэднийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан хэмээн буруутган, арван жилийн хорих ял оноосон юм. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар гомдлыг өнөөдөр хянан хэлэлцсэн юм.
Малайз улсын иргэн Су Го Шин, Тэ ю Лин, Вон Жан Лун нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Монгол улсад хуурамч төлбөрийн картыг оруулж ирж 2012 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн хооронд хуурамч төлбөрийн картаар нийт 133 064 678 төгрөгний барааг хуурч мэхлэх аргаар худалдан авахад худалдаа үйлчилгээний төвүүдийг зааж өгөх, дагуулж явах, замчлах, хуурч мэхлэх аргаар авсан бараа бүтээгдхүүнийг нь хадгалах, хураан авах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж, Худалдаа хөгжлийн банкинд 43 668 490 төгрөгний онц их хэмжээний хохирол, Голомт банкинд 83 198 228 төгрөгний онц их хэмжээний хохирол, Хаан банкинд 6 197 960 төгрөгний бага бус хэмжээний хохирлыг учруулсан хэрэг үйлдсэн юм.
Б.Чимэг
Сэтгэгдэл (3)