Сирийн сөрөг хүчний холбоо өнөөдөр өглөө түр Засгийн газрын ерөнхий
сайдаа сонгожээ.
Сирийн сөрөг хүчний холбоо өнөөдөр өглөө түр Засгийн газрын ерөнхий сайдаа сонгожээ. Истанбулд хуралдсан чуулганаар Сирийн үндэсний холбооны 48 идэвхитэн гишүүн санал өгснөөс Гассан Хитто 35 санал авснаар түр ерөнхий сайдаар сонгогджээ. Гассан Хитто ирэх пүрэв гарàгèéн орой Сирийн ард түмэнд хандан үг хэлж, төлөвлөгөөгөө танилцуулах болжээ. Башар Ал Ассадын Засгийн газар одоогоор энэхүү сонголтод ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй байна.
Гассан Хитто нь 1963 онд Сирийн нийслэл Дамаскус хотод төрсөн хэдий ч АНУ-д өсч, боловсрол эзэмшжээ. Мэдээллийн технологич мэргэжилтэй тэрбээр исламын идэвхитэй тэмцэгч бөгөөд 2001 онд исламын шашинтнуудыг дэмжих сан байгуулжээ.
Д.Идэр





















































