
Монгол цэргийн музейн 47 жилийн ой, цэргийн баярыг тохиолдуулан “Монгол цэрэг” үзэсгэлэн монгол цэргийн музейд нээгдлээ.

Монгол цэргийн музейн 47 жилийн ой, цэргийн баярыг тохиолдуулан “Монгол цэрэг” үзэсгэлэн монгол цэргийн музейд нээгдлээ. Үзэсгэлэн тавдугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх юм. Эл үзэсгэлэнд Монгол цэргийн зэр зэвсгийн анхны үүсэл хөгжлийг харуулсан үзмэрүүдийг дэлгэн тавьсан юм. Тус үзэсгэлэнгийн их танхимд Монгол цэргийн түүх, төв азийн цээжинд орших монгол газар нутагт амьдарч байсан нүүдэлчдийн хүрэл зэвсгийн үеийн зэр зэвсгийн түүхэнд холбогдох сумны зэв, хутга, дуулга, ганзагын тогоо “ Хүннү гүрэн”-ний нум сумны зэв, дундад зууны үеийн жад, сэлэм, дуулга, хуягаас гадна, их бууны өвөг алсын зайны урвуур, харвуур, чөдөр оньс зэргийг дэлгэж тавьсан байна.
Мөн “Монгол цэргийн дайчин уламжлал дүрслэх урлаг” –ийн хэсэгт Монголын нэрт уран бүтээлчдийн уран зураг 10, баримал найм, XIII зууны үеийн хүрэл галт буу, XV-XVIII зууны их болон төөнүүр, цахиур буу, төрөл бүрийн гар буу, винтов, карвин, автомат, пулемёт,танк эсэргүүцэх буу, өндөр цэцтэй шинэ үеийн буудлагын зэвсэг ч байна.
Зэвсгийн хөгжлийн түүхийг харуулсан 12 самбар, баримтат кино, дүрс бичлэгийн дөрвөн дэлгэц, цэргийн эртний түүхийг өгүүлэх 51 эд өлгийн зүйлс, дүрслэх урлагийн 18 бүтээл, 61 буудлагын зэвсэг байлаа.
24tsag.mn