Хятадын Шанхай хотын зүүн хэсгээр урсдаг голд 900 үхсэн гахай хөвж
явсан талаар манай сайт мэдээлж байсан билээ. Тэгвэл үхсэн гахайны тоо
13 мянга гарсан нь тус нутгийн оршин суугчдыг түгшээх болсон талаар
“BBC” онцолжээ.
Хятадын Шанхай хотын зүүн хэсгээр урсдаг голд 900 үхсэн гахай хөвж явсан талаар манай сайт мэдээлж байсан билээ. Тэгвэл үхсэн гахайны тоо 13 мянга гарсан нь тус нутгийн оршин суугчдыг түгшээх болсон талаар “BBC” онцолжээ. Шанхай хотын Сунзян мужийн оршин суугчид үхсэн гахайнуудыг голын усанд олноор хөвж явахыг энэ сарын наймны өдөр анх харсан. Онцгой байдлын ажилтнууд бямба гарагт 900 үхсэн гахайг голоос гаргасан ч даваа гарагт энэ тоо 3000, дараа нь 6000 гарч одоо 13 мянга давжээ.
Хуанфу голд үхсэн гахайнууд гахайн цирковирусээр өвчилсөн гэж лабораторийн шинжилгээ дүгнэсэн хэмээн албаныхан мэдээлсэн байна. Тэд энэ өвчин хүнд халддаггүй учир эрүүл ахуйд сөрөг нөлөө үзүүлэхгүй хэмээн мэдээлжээ. Эрх баригчид гахайнуудыг хэн эзэмшдэг болох, юуны улмаас өвчин туссан, яагаад голд орсон зэргийг нарийвчлан шалгаж байна. “Чайна Дэйли” сонины бичсэнээр Хуанфу гол нь Шанхайн иргэдийн ундны усны хэрэглээг хангадаг байна. Харин барууны хэвлэлүүд ундны ус хоргүй гэсэн Хятадын хэвлэлүүдэд итгэхгүй байгаагаа илэрхийлжээ.
Д.Идэр





















































Сэтгэгдэл (1)