Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захидал илгээжээ
МОХ-ноос Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан “Оюутан цэрэг” хөтөлбөрийг дэмжиж, бодитойгоор хэрэгжих эрхзүйн орчин бүрдүүлэхэд туслалцаа үзүүлж хамтран ажиллахыг хүсэн захидал илгээсэн байна.МОХ-ны зүгээс Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран оюутан байх хугацаандаа цэргийн жинхэнэ алба хаах боломжийг бүрдүүлэх зорилготой “Оюутан цэрэг” хөтөлбөрийг боловсруулжээ.Уг хөтөлбөр нь оюутан байх хугацаандаа зуныхаа амралтаар цэргийн жинхэнэ алба хаах боломжийг бүрдүүлэхээс гадна одоо Их, дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрт тусгагдсан “Иргэний хамгаалал”, “Биеийн тамир” хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн сайжруулж нийт оюутан суралцагчдад бие бялдар, сэтгэлзүйн өв тэгш боловсрол олгох, эх оронч үзэл санааг төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм байна.




















































Сэтгэгдэл (3)