зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Зуун мянган айлын орон сууц” хөтөлбөрийн талаар сонсгол боллоо

2013-3-19
0
ЖИРГЭХ

 24785-26214700  УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос иргэдийн өргөдөл, хүсэлтийн дагуу “100 000 айлын орон сууц” төслийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар өнөөдөр Төрийн ордны хуралдааны Б танхимд нээлттэй сонсгол зохион байгууллаа.

    Нээлттэй сонсголд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд, Сангийн, Эдийн засгийн хөгжлийн, Барилга, хот байгуулалтын яамд, Орон сууцны санхүүжилтийн корпорац, Хөгжлийн банк, Төрийн банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд оролцож “100 000 айлын орон сууц” төслийн зээлд хамрагдсан иргэд, тэдгээртэй гэрээ байгуулсан барилгын компаниудын асуултад хариулт өгөв.

    Уг сонсголоор 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, “100 000 айлын орон сууц” төслийн хүрээнд бага, дунд орлоготой иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах журмын дагуу зээл авах хүсэлтэй зарим иргэдийн зээлийн санхүүжилт зогссон шалтгааныг тодруулж өгөхийг хүссэн нэр бүхий 21 иргэний өргөдөл, хүсэлтээр холбогдох яамд, төрийн байгууллагуудаас тодруулга, тайлбар авч, төслийг цаашид хэрхэх талаар хэлэлцэн, мэргэжилтнүүдийн саналыг сонслоо.

    “100 000 айлын орон сууц” төслийн зээлд хамрагдсан иргэдийн байгуулсан Түр хорооноос ирүүлсэн тоо баримт, арилжааны банкуудын тоо баримттай нийцэхгүй, “зээлийн санхүүжилт зогссон гэсэн шалтгаанаар материалыг нь хүлээн аваагүй 2600 гаруй иргэн байгаа” гэсэн тоо хэр бодитой талаар УИХ-ын НББСШУБХ-ны дарга, Өргөдлийн байнгын хорооны гишүүн З.Баянсэлэнгийн асуултад банкны төлөөллийн зүгээс өгсөн хариултаар бол “яг өнөөдрийн байдлаар 1500 хүний асуудлыг шийдвэрлэсэн, үлдсэн мянга гаруй хүнээс 200 хүн өөр банкны эх үүсвэрээр зээл авсан тул ерөнхий дүнгээр 2400 хүний асуудал хүлээгдэж байгаа” аж. Гэхдээ хэргийн учир хэдэн хүн гэдэгтээ бус, тэдний төлөхөд хүрээд байгаа алданги, барьцаа хөрөнгө зэрэг хүндрэл, дарамттай асуудалд байгаа тул эдгээр асуудлыг иргэдэд хохиролгүйгээр шийдвэрлэх ямар гарц байж болох талаар сонсголд оролцогчид тал бүрээс нь тунгаан хэлэлцсэн юм.

    УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд иргэдийг төлөөлж тавьсан асуултандаа Засгийн газрын эрх бүхий албан тушаалтнуудаас зохих хариулт авсны дараа “...Өмнөх Засгийн газрын 2012 оны 2-р сарын 20-ны 55 дугаар тогтоолоос эхлээд орон сууцны төсөл, хөтөлбөрийн мөн чанар гажиж, санхүүжилтийн эх үүсвэр байхгүй, улсын төсөвт суугаагүй байхад иргэдийн саналыг татах зорилготой сонгуульд зориулсан хөтөлбөр болж хувирсан, УИХ-ын сонгуулийн шинэ хуулиар элдэв амлалтыг хориглосон ч тухайн үеийн Засгийн газрын алдаатай шийдвэрийг зогсоох үйлдэл хийгээгүйн улмаас иргэдэд хохирол учруулсан дарамттай шийдвэр гарчээ” хэмээн дүгнэлээ.

    Мөн тус Байнгын хорооноос аль ч Засгийн газар ард түмэндээ хохиролтой бодлого гаргах ёсгүй тул өмнөх, хойдох Засгийн газар гэхгүйгээр энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэж, нэг сарын дотор 2600 иргэний хохирлыг барагдуулах талаар Ерөнхий сайдаар ахлуулсан Засгийн газрын Ажлын хэсэг шуурхай, санаачилгатай ажиллахыг үүрэг болгох, Барилга, хот байгуулалтын яамнаас дээрх асуудлаар зах зээлийн зарчимд нийцсэн шинэ журам гарган орон сууцны хөтөлбөрийг шинэчлэх шаардлагатай хэмээн үзэж, асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг ирэх 4-р сарын эхээр тус байнгын хороогоор эргэж хэлэлцэхээр боллоо.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    8 цаг 47 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    8 цаг 57 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    9 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    9 цаг 48 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    10 цаг 3 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    10 цаг 10 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    10 цаг 38 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК