НҮБ-аас 2013 оныг “Усны хамтын ажиллагааны жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор нөгөөдөр буюу 3-р сарын 22-ны өдөр "Усны үндэсний хэлэлцүүлэг- 2013”-ыг зохион байгуулах гэж байна.УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн санаачилсан уг хэлэлцүүлгийг УИХ-ын байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Усны үндэсний хороо, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам ба Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) хамтран зохион байгуулна. Хэлэлцүүлгээр энэ салбарт тулгамлаж буй асуудлуудыг олон нийтийн анхааралд оруулж, тэдгээрийг шийдэх арга замыг хэлэлцэх аж.



















































