
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх 6-р сарын сүүлээр болохоор товлогдоод байгаа. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас “Иргэний баримт бичгийн зөрчил арилгах, баримт бичиггүй иргэдийг бичиг баримтжуулах аян"-ыг орон даяар явуулах гэж байна.
Уг аяны албан ёсны нээлт маргааш Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт 11.00 цагт болох юм. "Иргэний баримт бичгийн зөрчил арилгах, баримт бичиггүй иргэдийг бичиг баримтжуулах аян" нэг сарын хугацаатай бөгөөд 4-р сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Т.Гэрэл