зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дадлагын багш нар сурагчдын 80 хувийг дугуйланд хамруулжээ

2013-3-19
0
ЖИРГЭХ

    Pic311Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гурван долоо хоногийн өмнө МУБИС-ийн 100 оюутныг цалинтай дадлагад гаргасан билээ. Жирийн оюутанд цалин өгөөд дадлагад гаргасан нь боловсролын салбарт шинэ содон үйл явдал болсон юм.
  100 оюутны 16 нь Архангай аймгийн Хашаат сумын сургуульд дадлага хийж байна.  Архангайн Хашаат суманд дадлага хийж байгаа оюутнуудын дадлагын явцтай Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр  өнгөрсөн долоо хоногт очиж танилцсан юм.

Энэ үеэр оюутан багш нар гуравхан долоо хоногт олон арван сургалтын хэрэглэгдэхүүн хийж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн тулд сургалтын шинэ арга барилаар хичээл зааж байгаагаа сайдад танилцуулсан. Дадлагын багш нар ирснээр  гуравхан долоо хоногтсумын сургуулийн хүүхдүүдийн 80 хувийг дугуйлан секцэнд хамруулсан мэдээг сонссон Л.Гантөмөр сайд "Шинэ үеийн багш нар гэж ийм л байх учиртай"хэмээн  оюутнуудаараа бахархаж байлаа.

Түүнчлэн сайд "Оюутнууд хийсэн зүйлээ тайлбарлаж байгаагаас харахад энэ хүүхдүүд их өөрчлөгдсөн байна. Наашаа явахын өмнөх нүд,  царай биш болжээ. Хамаагүй илүү биеэ даасан байна. Багш болох ажилд дадлагын хугацаа зайлшгүй хэрэгтэй. Дадлагаа  дарамтгүйгээр, илүү чөлөөтэй, илүү өөрийгөө хөгжүүлэсэн орчинд хийх нь зөв юм байна. Энэ хүүхдүүдийн дадлагын онцлог нь зааж байгаа хичээлээ зүгээр л сайн заах биш. Хүүхэд хөгжүүлэхэд илүү яаж анхаарч байна вэ гэдгээрээ өөр" гэдгийг сайд онцолж  байлаа.

Өмнө нь Хашаат сумын сурагчдын 35 хувь нь хичээлээс гадуурх ажилд хамрагддаг байсан бол энэ тоо 80 хувь  болтлоо өсөхөд  Монгол хэлний дадлагын багш Дэлгэрмөрөнгийн хичээл зүтгэл их. Тэрбээр ирэнгүүтээ уран зохиолын дугуйлан хичээллүүлж уралдаан зохион байгуулсан байна. Түүний дугуйланд сумын сургуулиас 250 хүүхэд  оролцож шүлэг найраглал уншиж жүжигчилсэн үзүүлбэр үзүүлжээ. Оюутнуудын санаачилсан ажлаас сурагчид нь ямар их урам авч, хичээлдээ дуртай болж байгааг харсан сумын ууган багш хүртэл  "Хүүхэд бүр авьяастай, тэрийг нь нээх хэрэгтэй"гэдгийг ойлгосноо хэлж байсан юм.  Тэдний нэг  З.Отгончимэг багш  "Би багш мэргэжлийг эзэмшээд 22 дахь жилдээ ажиллаж байна. Дадлагын багш нараас шинэлэг санаа, шинэ эрч хүч авч байна. Оюутнууд  боловсролын системийг шинэчлэх гэж л ирсэн.  Тэгэхээр бид ч гэсэн хамтарч тэдэнд дэм болж багшлах аргачлалаасаа  зааж өгч хамтарч ажиллаж байна" гэлээ.

Олон жилийн өмнө илгээлт аваад орон нутгийг зорьдог байсан үеийг сэргээж хөдөө ирсэн оюутнууд сумын сургуульд багшилж байгаадаа сэтгэл өдөр байсан юм. Тухайлбал, дадлагын багш Э.Ундрахбаяр "Намайг энэ сургуулийн хамт олон сумандаа үлдээд ажиллаач гэвэл би дуртайяа хүлээж авна. Хөдөө багшлах боловсон хүчин дутагдалтай байдаг. Бид нар залуу хүмүүс. Бидэнд  зорилго мөрөөдөл байгаа. Аливаа зүйлийг   багаас нь эхэлж, орон нутгаас  сайн хүүхдүүд бэлгэн гаргаж ирснээр л бид өөрсдийгөө багш гэж нүүр бардам хэлдэг болох байх" гэсэн юм. Бусад оюутнууд ч ялаагүй Э.Ундрахбаяр шиг "Хэрвээ сургуульдаа үлдэж ажиллаач гэвэл дуртайяа хүлээж авна" гэдгээ тэд хэлж байлаа.

Суманд нэг шинэ хүн ирэхэд сум даяараа сонирхдог. Тэгвэл хашаат суманд 16 оюутан ирж ганц багшлах бус хүүхэд, олон нийтэд хандсан ажил зохион байгуулж байгаа нь сумынхны хувьд шинэ соргог зугаатай үйл явдал болж байгаа юм байна. Сурагчид ч гэсэн "Манай багш гоё тоглоом тоглуулдаг" хэмээн  оюутан багш нараа магтана лээ.  Дадлагын багш нар  нийт найман долоо хоног тэнд  ажиллана. Гуравхан долоо хоногт нь хэдэн арван үзүүлэн гаргаж хүүхдүүд битгий хэл багш нарт үлгэрлэж чадсан тэд найман долоо хоногийн дараа сумын сургуулийн бүх хүүхдийг дугуйлан секцэд хамруулах дүр зураг харагдаж байна. Тэднийг "Боловсролын шинэчлэл хөтөлбөрийг суманд авчирч чадах нь гэсэн  итгэлтэй" байгаагаа Л.Гантөмөр сайд хэлж байлаа. МҮОНТВ шинэ үеийн багш нарыг Хашаат сумын сургуульд дадлага хийж байгаа багш нараар жишээлж теле нэвтрүүлэг хийж байгаа бөгөөд удахгүй олон нийтийн хүртээл болох юм байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    8 цаг 45 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    8 цаг 55 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    9 цаг 34 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    9 цаг 46 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    10 цаг 1 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    10 цаг 9 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    10 цаг 37 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК