Долоон улаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр.

Долоон улаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Хаврын хугас дунд болох улирал 19 цаг 03 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.