Монгол бөхийн барилдаан энэ сард хоёр удаа болох юм. Казахын үндэсний баяр Наурезийн өдөрт зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болно. Харин энэ сарын 31-ний ням гарагт Монгол Улсын харцага, начин цолтнуудын дунд бооцоотой халз барилдааныг МҮБХ-ноос зохион байгуулах юм. Энэ барилдаанд найман харцага, найман начин оролцож уран мэхээ уралдуулах юм байна.Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)