
Өмнөговь аймаг дахь Оюутолгой ордын гэрээнд өөрчлөлт оруулахаар
"Оюутолгой" компанийн хувь нийлүүлэгчид хоёр удаа хуралдаад байгаа.
Тэгвэл өнөөдөр "Рио Тинто" компанийн удирдлагууд болон Монголын Засгийн
газрын сайд нар гурав дахь

Өмнөговь аймаг дахь Оюутолгой ордын гэрээнд өөрчлөлт оруулахаар
"Оюутолгой" компанийн хувь нийлүүлэгчид хоёр удаа хуралдаад байгаа.
Тэгвэл өнөөдөр "Рио Тинто" компанийн удирдлагууд болон Монголын Засгийн
газрын сайд нар гурав дахь удаагаа уулзах гэж байна. Уулзалт хаана,
хэдэн цагт болох, ямар асуудлыг голчлон хэлэлцэх нь өмнөх хоёр хурлын
адил тодорхойгүй байгаа юм.
Энэ уулзалтад Монголын талыг
төлөөлж Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд
Н.Батбаяр, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, Сангийн сайд
Ч.Улаан нар оролцоно.
Монгол Улсын Засгийн газрын зүгээс
хөрөнгө оруулалтын гэрээний зарим зүйл заалтад өөрчлөлт оруулах, хөрөнгө
оруулалтын хэмжээ тэрбум төгрөгөөр нэмэгдсэн талаар тайлбарлахыг хүсч
байна. Харин “Рио Тинто”-гийн удирдлагууд Монголын тал нэмэлт хөрөнгө
оруулалт хийх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа билээ.
Т.Гэрэл