
Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас “Иргэний баримт бичгийн зөрчил арилгах, баримт бичиггүй иргэдийг бичиг баримтжуулах аян”-ыг өнөөдрөөс эхлэн орон даяар явуулна.

Монгол
Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын сүүлээр болохоор
товлогдоод байгаа. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Улсын бүртгэлийн
газраас “Иргэний баримт бичгийн зөрчил арилгах, баримт бичиггүй иргэдийг
бичиг баримтжуулах аян"-ыг орон даяар явуулах гэж байна.
Уг
аяны албан ёсны нээлт өнөөдөр Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт 11.00
цагт болно. "Иргэний баримт бичгийн зөрчил арилгах, баримт бичиггүй
иргэдийг бичиг баримтжуулах аян" ирэх сарын 20 хүртэл үргэлжилнэ.
Т.Гэрэл