
“MN” мэдээллийн төвд өнөөдөр 11.00 цагт Монголын аялал жуулчлалын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “International Travel Mart -2013” үзэсгэлэнгийн талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ц.Энхманлай, соёлын тэргүүний ажилтан, дуучин, нэвтрүүлэгч Д.Цовоо нарын хамтарсан уран бүтээл “Манай орцны миний багын дуунууд-3” цомгийн нээлтэд зориулсан хэвлэлийн хуралд урья.
12.00 цагт Барилгын зөвлөгөө, судалгаа, сурталчилгааны “Координат” төвөөс “Шинэ орон сууц үзэсгэлэн орон сууцны үнийг тодорхойлно” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлав.
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан өнөөдөр 11.00 цагт МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд “Усны дэвшилтэт техник, технологи” сэдэвт үзэсгэлэнгийн нээлт болно. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БОНХЯ-ны сайд С.Оюун нар оролцоно.