Дэлхийн яруу найрагчдын баяр энэ сарын 21 буюу маргааш болно.

Дэлхийн яруу найрагчдын баяр энэ сарын 21 буюу маргааш болно. 1999 оноос эхлэн дэлхий нийтээрээ тэмдэглэж ирсэн энэ өдрийг тохиолдуулан МЗЭ-ийн Яруу найргийн үндэсний төвөөс санаачлан "Анхны номын үзэсгэлэн" зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээг ССАЖЯ, Хүүхдийн номын ордон хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 320 гаруй зохиолчийн анхны номыг дэлгэх юм. Мөн өөрсдөө шүлэг зохиол бичдэггүй боловч уран зохиолын орчуулга хийдэг хүмүүсийн анхны номыг дээрх үзэсгэлэнд оролцуулах аж. Үзэслэсгэлэнгийн үеэр зохиолчдын анхны шүлгийг уншуулж, тухайн үеийн сэтгэгдэл, сонин сайхан дурсамжийнх нь талаар ирсэн зочидтой ярилцахаас гадна зохиолчид номоо дуудлагаар худалдаж болох гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn