Худалдааны төвүүд болон төвлөрсөн захуудад гэмт хэргээс урдчилан
сэргийлэх ажлыг зохион байгуулах чиглэлээр санал солилцох уулзалт
өнөөдөр 13:00 цагаас НЗДТГ-ын А танхимд болно.

Худалдааны төвүүд болон төвлөрсөн захуудад гэмт хэргээс урдьчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах чиглэлээр санал солилцох уулзалт өнөөдөр 13.00 цагаас НЗДТГ-ын А танхимд болох гэж байна. Уулзалтад НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Баттулга оролцон салбарын удирдлагууд, бизнес эрхлэгчидтэй санал солилцох юм. Харин Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дараагийн уулзалт 15.00 цагт барилгын хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагаа сэдвээр болно. Уулзалтаар барилгын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар танилцуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар санал солилцоно. Уулзалтад НИТХ-ын дарга Д.Баттулга болон НЦГ, НМХГ, НЕТГ, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцоно.