
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 26-27-нд ӨАБНУ-ын
Ерөнхийлөгч Жейкоб Зумын урилагаар тус улсад айлчлахаар болжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 26-27-нд ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Жейкоб Зумын урилгаар тус улсад айлчлахаар болжээ. Айлчлалын хүрээнд худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн салбар дахь хоёр талын хамтын ажиллагаа болон эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх талаар ярилцах аж.
Путин ажлын айлчлал хийхээс гадна “БРИКС”-ийн орнуудын тавдугаар уулзалтад оролцох аж. “БРИКС”-ийн орнуудын уулзалтаар Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад, ӨАБНУ-ын лидерүүд дэлхийн эдийн засгийн асуудлыг ярилцах юм.
Д.Идэр