
Өнгөрсөн даваа гараг буюу гуравдугаар сарын 18-нд залуучууд хэсэг
бүлгээрээ архидан согтуурч тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодох хэрэг
нэлээд гарчээ.

Өнгөрсөн даваа гараг буюу гуравдугаар сарын 18-нд залуучууд хэсэг бүлгээрээ архидан согтуурч тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодох хэрэг нэлээд гарчээ. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсоны улмаас 90 жолоочийг журамласан байна. Мөн өчигдрийн байдлаар 168 ослын дуудлага бүртгэгдсэнээс 26 хүн гэмтэж, сургуулийн насны гурван хүүхэд, сургуулийн өмнөх насны нэг хүүхэд тус тус гэмтэж, хоёр хүн амь насаа алдсан байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг Дарь эхийн шинэ буудлын замд 5016 улсын дугаартай автомашины жолооч В нь 40-50 насны эмэгтэйг дайрч амь насыг нь хохироожээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)