Америкийн Колорадо мужийн Балетийн академи жил бүр олон улсын залуу бүжигчдийг хамруулсан сургалт зохион байгуулдаг.

Америкийн Колорадо мужийн Балетийн академи жил бүр олон улсын залуу бүжигчдийг хамруулсан сургалт зохион байгуулдаг. Тэгвэл манай Хөгжим бүжгийн коллежийн найман сурагч энэхүү сургалтанд хамрагдахаар болжээ. Тэдгээр сурагчдаас тав нь 100 хувийн тэтгэлгээр, гурав нь 50 хувийн тэтгэлгээр суралцах болсон аж. Сургалтын багшаар дэлхийн алдартай Бродвэйн театрын бүжигчдийг бэлтгэдэг мастер багш У.Бурман, У.Такер нар ажиллах юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/