Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхэллээ.
Хуралдаанаар Тагнуулын Ерөнхий газрын дэд даргаар томилогдсон
Б.Ариунсангийн асуудлыг хэлэлцэж байна.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхэллээ. Хуралдаанаар Тагнуулын Ерөнхий газрын дэд даргаар томилогдсон Б.Ариунсангийн асуудлыг хэлэлцэж байна. Учир нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн 2012 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр гаргасан Тагнуулын Ерөнхий газрын дэд даргаар Б.Ариунсанг томилсон томилгоо нь “Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг алдагдуулж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэд журмыг хангах төрийн үүргийг хөсөрдүүлсэн явдал болсон” хэмээн иргэн Д.Ламжав гомдол гаргасан юм. Түүнчлэн гүйцэтгэх ажлын туршлага багатай. Зохих хуулийн шаардлагыг хангаагүй хүнийг чухал албан тушаалд томилсон хэмээн үндэслэлдээ дурьджээ. Тиймээс иргэн Д.Ламжавын гомдлоор Үндсэн хуулийн цэцээр маргааныг нь шийдэх асуудал хэмээн үзэн, хэлэлцэж байна.
Б.Золбоо