Нийслэлийн хэмжээнд “Автомашингүй өдөр”-ийг угтсан долоо хоногийн аяныг энэ сарын 24-30-ны хооронд зохион байгуулахаар болсон Нийслэлийн Засаг даргын
захирамж гарчээ. “Автомашингүй өдөр” аяны хүрээнд Монголын Залуучуудын
Холбооны дэргэдэх “Залуу дугуйчин” клуб, НЗДТГ, Замын цагдаагийн газар
болон Мянганы сорилтын сангийн эрүүл мэндийг дэмжих төсөл хамтран
“УЛААНБААТАР - 2013” дугуйн парадыг зохион байгуулах гэж байгаа юм
байна.

Нийслэлийн хэмжээнд “Автомашингүй өдөр”-ийг угтсан долоо хоногийн аяныг энэ сарын 24-30-ны хооронд зохион байгуулахаар болсон. “Автомашингүй өдөр” аяны хүрээнд Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу дугуйчин” клуб, НЗДТГ, Замын цагдаагийн газар болон Мянганы сорилтын сангийн эрүүл мэндийг дэмжих төсөлтэй хамтран “УЛААНБААТАР - 2013” дугуйн парадыг зохион байгуулах гэж байна. Нийслэлийн иргэд, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд дугуйн ач холбогдлыг сурталчилан таниулах, спиртлэг бус спортлог уриалгад нэгтгэх зорилгын дор энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Өнөөдрөөс эхлэн дугуйн парадад оролцох сонирхолтой хүүхэд залуучууд, гэр бүл, албан байгууллага, хамт олныг бүртгэж авч байгаа гэнэ. Дугуйн парадад оролцохын тулд та өөрийн дугуйтай байх, харин албан байгууллага, хамт олныг зохион байгуулалтад орж жигдэрсэн байх шаардлагыг тавьж байгаа гэдгийг хэлж байгаа юм. Бүртгэлийг энэ сарын 20 – 30-ны өдрүүдэд МЗХ-ны төв байрны 210 тоотод авах юм байна.
Сэтгэгдэл (3)