
Өнөөдөр буюу 3-р сарын 20-ны өдөр "Оюутолгой" компанийн хувь нийлүүлэгчид гурав дахь удаагаа хуралдана гэж bloomberg.com сайт мэдээлсэн. Гэсэн ч өнөөдөр энэ хурал болохгүй гэж "Оюутолгой" компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Яг одоо Уул уурхайн сайд Д.Ганхуяг сэтгүүлчидтэй нээлттэй уулзалт хийж байгаа бөгөөд "Рио Тинто"-гийн удирдлагууд ч хуралд оролцохоор ирсэн гэх мэдээллийг няцаалаа. Мөн дараагийн уулзалт хэзээ, хаана болох тухай мэдээлэл тодорхойгүй байна.
Монгол Улсын Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын гэрээний зарим зүйл заалтад өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалтын хэмжээ тэрбум төгрөгөөр нэмэгдсэн талаар тайлбарлахыг хүсч байна. Харин “Рио Тинто”-гийн удирдлагууд Монголын тал нэмэлт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа билээ.
Т.Гэрэл