

15 настай охин өчигдөр Английн Бирмингхэм хотын “Эджбатон” ахлах сургуульд суралцахаар хичээлдээ очжээ. Малала охин өнгөрсөн 10-р сард эх орондоо охидын боловсролын төлөө аян өрнүүлснээс болж талибуудад буудуулсан юм. Толгойдоо будуулсан тэрбээр таван сарын турш Бирмингхэм хотод эмчилгээ хийлгэсний эцэст хөл дээрээ боссон юм.
Малала “Би Пакистаны ангийн нөхдөө маш их санаж байна. Шинэ сургуульдаа олон найз нөхөдтэй болно хэмээн найдаж байна” гэжээ.
Зоригт Малала охиныг олон мянган хүн Нобелийн шагнал хүртэх эрхтэй хэмээн захидал бичсэн юм. Охины оршин суудаг тосгоны сургуулийг түүний нэрэмжит болгох асуудал ч мөн яригдсан билээ.
Д.Идэр