

Даваа гаргийн шөнө болсон дэлбэрэлт нь 60 мм-ийн голчтой их бууны хонгио дэлбэрснээс үүдсэн хэмээн ангийн коммандлагч мэдээлжээ. Амиа алдсан цэргүүдийн нэрсийг 24 цагийн дараа зарлах бөгөөд тэдний үхэлд цэргийн анги буруутай эсэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Невада мужаас сонгогдсон сенатч Харри Рэйд “Бид дэлбэрэлт хүч хэрэглэсний улмаас эсвэл санаатайгаар болсон эсэх гээд чухам яагаад үүссэн талаар мэдээлэлгүй байна. Амиа алдсан цэргүүдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ. Харин Ерөнхийлөгч Барак Обама үйл явдлын тухай мэдээлээд, Цагаан ордон нөхцөл байдлыг сайтар шалгаж байгаа гэв.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)