

Саяхан “Парис Сейнт” багт таван сарын гэрээ байгуулан орсон Бекхэм 46.5 сая ам.долларын орлогыг цалин болон бизнесээсээ олжээ. “Лос Анжелес Галакси” багт 2007-2012 он хүртэл таван жил зүтгэсэн тэрбээр Дэлхийн хөл бөмбөгийн холбооны шилдэг тамирчнаар шалгарсан Лионель Мессиг ч орлогоороо ардаа орхижээ.
Жагсаалтад Аргентины Лионель Месси 45.2 ам.доллар, Португалийн Криштиан Роналду 39 ам.долларын орлогоор удаах байруудад бичигджээ.
1946 оноос хэвлэгдсэн “France Football” сэтгүүл нь хөл бөмбөгийн тухай шинэ содон мэдээг олонд хүргэдэг билээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)